Skip to main content
WCS
Menu
Library
Library Catalog
eJournals & eBooks
WCS Research
Archives
Research Use
Finding Aids
Digital Collections
WCS History
WCS Research
Research Publications
Science Data
Services for WCS Researchers
Archives Shop
Bronx Zoo
Department of Tropical Research
Browse By Product
About Us
FAQs
Intern or Volunteer
Staff
Donate
Search WCS.org
Search
search
Popular Search Terms
WCS History
Library and Archives
Library and Archives Menu
Library
Archives
WCS Research
Archives Shop
About Us
Donate
en
fr
Title
Экологийн сүлжээ ба коридор нутгуудаар дамжуулан холбоос нутгуудыг хадгалах тухай удирдамж
Author(s)
Jody Hilty; Graeme L. Worboys; Annika Keeley; Stephen Woodley; Barbara J. Lausche; Harvey Locke; Mark Carr; Ian Pulsford; Jamie Pittock; J. Wilson White; David M. Theobald; Jessica Levine; Melly Reuling; James Watson; Rob Ament; Craig Groves; Gary M. Tabor
Published
2022
Published Version DOI
https://doi.org/10.2305/IUCN.CH.2020.PAG.30.mn
Abstract
Аливаа экологийн холбоос нь төрөл зүйлийн саадгүй хөдөлгөөн, дэлхий дээрх амьдралыг тэтгэх байгалийн үйл явцын урсгал юм. Уг тодорхойлолтыг Зэрлэг Амьтдын Нүүдлийн Зүйлүүдийг Хамгаалах Конвенци (CMS, 2020) баталж, холбоос нутгуудыг хамгаалах нь нэн чухал болохыг онцолсон бөгөөд түүний янз бүрийн элементүүд тухайлбал тархалт, улирлаас хамаарах шилжилт хөдөлгөөн, флювиаль процессууд болон илт харагддаг холбоосууд нь уудам, хөндөгдөөгүй нутагт байдаг. Хүний үйл ажиллагааны улмаас үүссэн хэсэгчлэн хуваагдах үйл явц нь амьдрах орчныг тасалдуулсаар, биологийн олон янз байдлыг доройтуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл явцыг удаашруулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаан, онолын томоохон хэсэг боловсруулагдаж байна. Уг зорилгын хүрээнд Экологийн сүлжээ ба коридор нутгаар дамжуулан аливаа холбоос нутгуудыг хадгалж үлдэх тухай тус удирдамж нь хуваагдмал байдалтай тэмцэх хүчин чармайлтыг дэмжихийн сацуу энэ чиглэлийн баялаг мэдлэг болон хамгийн сайн туршлагуудыг нэгтгэх явдал юм. Энэхүү удирдамж нь дараах арга хэрэгсэл, жишээг хамрах бөгөөд үүнд: Тусгай хамгаалалттай газар нутгуудын хоорондох экологийн холбоос нутаг (1) болон хамгааллын арга хэмжээ нь үр дүн үзүүлсэн газар нутаг мөн (2) байгаль орчныг хамгаалах экологийн сүлжээг хөгжүүлэх зэрэг юм. Ингэхдээ уг удирдамжаар дамжуулан бүрэн бүтэн байх, хүн зонхилсон системүүдийн хооронд байх холбоос нутгуудыг хадгалж, сайжруулж, сэргээж буй экологийн сүлжээг хамгаалах шилдэг туршлагуудыг дэвшүүлж байгаа юм. Олон улсын болон үндэсний хэмжээнд шинэлэг шийдлүүдийн эрэлт өсөхийн хэрээр энэхүү удирдамжид байгаль орчныг хамгаалах сүлжээг хөгжүүлэх, ингэснээр биологийн олон янз байдлын хамгааллын үр дүнг хадгалахын тулд экологийн коридор нутгуудыг бий болгох хэрэгтэй. Гол санаа • Хүний оролцоотой системүүд, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн үед харилцан холбоогүй хэсгүүдээс илүүтэйгээр биологийн олон янз байдлыг хамгаалахад харилцан холбоотой тусгай хамгаалалттай газар болон бусад газрууд нь илүү үр дүнтэй байдгийг дийлэнх судалгааны ажлууд харуулж байна. • Экологийн холбоос нутаг нь биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч үүнийг сайжруулах, тодорхойлох арга замууд нь хоорондоо нийцэхгүй байна. Үүний зэрэгцээ бүх тивийн улс орнууд бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны хүрээнд дайран өнгөрөх коридор нутгуудын янз бүрийн хэлбэрт хамаарах хууль тогтоомж, холбоос нутгуудыг сайжруулах бодлогыг боловсронгуй болгосоор байна. • Экологийн холбоос нутгийг хамгаалахад дэлхий даяарчлагдах хандлагад шилжих нь зайлшгүй хэдий ч холбоос нутгийг хамгаалах, ингэснээр экологийн функциональ сүлжээг бий болгох хүчин чармайлтын үр дүнг хэмжиж, хянаж эхлэх нь чухал юм. Уг удирдамжид экологийн коридор нутгуудын холболтыг тодорхойлох, хадгалах, сайжруулах, сэргээх арга зам гэж тодорхойлсон. Мөн үүнд хамаарах шинжлэх ухааны томоохон хэсгийг нэгтгэн дүгнэж, экологийн коридор нутгийн, сүлжээг албан ёсны болгох зорилгыг агуулан зөвлөв.
Additional Notes
translation prepared by Wildlife Conservation Society, Mongolia
Access Full Text
Back
DMX4403000000